Хотгор Гоулд ХХК - Нисэх Апартмент
KHOTGORGOLD LLC·EST. 2025

ХОТГОР ГОУЛД ХХК

ХОТГОР ГОУЛД ХХК нь 2025 онд байгуулагдсан, залуу удирдлага, чадварлаг хамт олонтойгоор орон нутагтаа чанартай бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж буй компани юм.

10ДАВХАР

Ховд аймгийн анхны орон сууц

13САРД

Амжилттай хүлээлгэн өгсөн

1000+

ТҮР БОЛОН БАЙНГЫН АЖЛЫН БАЙР

Э. Тамир - Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал
ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ · ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ
Э. Тамир
ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

“Бүтээн байгуулалт гэдэг нь зөвхөн барилга барих бус, орон нутагтаа бодит үнэ цэн бүтээх үйлс юм.”

Бид богино хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлж, Ховд аймгийн анхны 10 давхар орон сууцны төслийг 13 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн нь бидний бахархалт ажлын нэг юм. Тус төслөөр дамжуулан орон нутгийн иргэдийн амьдрах орчныг сайжруулахын зэрэгцээ Ховд аймгийн хот байгуулалт, бүтээн байгуулалтын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулж байна.

Мөн хэрэгжүүлсэн төслүүдийн хүрээнд давхардсан тоогоор 1000 гаруй түр болон байнгын ажлын байр бий болгож, орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, дотоодын аж ахуйн нэгж, ханган нийлүүлэгчидтэй нягт хамтран ажиллаж ирлээ.

Цаашид бид чанар, хариуцлага, хамтын ажиллагааг эрхэмлэн, орон нутагтаа үнэ цэн бүтээсэн, тогтвортой хөгжих байгууллага болохыг зорин ажиллаж байна.

Э. Тамир
Хотгор Гоулд ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал
ХОВД ХОТ · 2026 ОН
OUR CORE VALUES

Бидний Үнэт Зүйлс

Хотгор Гоулд ХХК-ийн баримталдаг үндсэн үнэт зүйлс нь төсөл, барилга угсралтын үе шат бүрийн чанар, аюулгүй байдал, харилцагчийн сэтгэл ханамжийн бат бөх баталгаа юм.

01

Чанар

Бид хийж буй ажил бүртээ чанар, стандарт, хариуцлагыг эрхэмлэнэ.

02

Хариуцлага

Харилцагч, хамт олон, орон нутаг болон нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан ажиллана.

03

Шинэчлэл

Орчин үеийн техник технологи, шинэ шийдэл, шинэлэг менежментийг үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ.

04

Хамтын ажиллагаа

Амжилтын үндэс нь чадварлаг баг, зөв түншлэл, харилцан итгэлцэл гэж бид үздэг.

05

Орон нутагт чиглэсэн хөгжил

Бүтээн байгуулалтын үр өгөөжийг зөвхөн нэг төсөлд бус, орон нутгийн иргэд, бизнес, нийгэмд хүргэхийг зорьдог.

OUR JOURNEY & TRACK RECORD

Бидний Замнал

Ховд хотын анхны 10 давхар орон сууцнаас эхлэн орчин үеийн хотхон, үйлдвэрлэл, худалдааны цогцолбор хүртэлх бодит бүтээн байгуулалтуудийг танилцуулж байна.

✓ Хэрэгжүүлж Дууссан2025 – 2026
Нисэх Апартмент
10 Давхар · 13 Сар

Нисэх Апартмент Төсөл

Ховд хотын анхны өндөр орон сууц

2025.04-д барилга угсралт эхэлж, 2026.05-д Улсын комисст 100% бүрэн хүлээлгэн өгсөн. 8 баллын газар хөдлөлтийн тэсвэртэй, ЦТБ-5 төв дулаан, бие даасан 6000 кВт дэд өртөөтэй, төвийн А бүсэд байрладаг.

Улсын цэцэрлэг 15м · 6-р сургууль 300м
Идэвхтэй Хэрэгжиж Буй2026 ОН
Нисэх Гарден
6-р давхрын цутгалт

Нисэх Гарден Төсөл

Шинэ үеийн цогцолбор хотхон

100% цутгамал төмөр бетон хийц, 8 баллын тэсвэр. 3х3 сагсан бөмбөгийн талбай, зөөлөн резинэн хүүхдийн талбайтай цогц ногоон орчин.

Ингэний сүүний үйлдвэр
Үйлдвэрлэл

Ингэний Сүү Боловсруулах Үйлдвэр

«Ван юань Монгол сүү» Төсөл

Орон нутгийн малчдын түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортын гарц бүхий үйлдвэрийн бүтээн байгуулалт.

✦ Ирэх Жил Хэрэгжүүлэх2027 ОН
Нисэх Плас
Шинэ концепц

Нисэх Плас Төсөл (Nisekh Plus)

Орон сууц & Худалдаа үйлчилгээ

Орчин үеийн фасад, шинэлэг архитектур, амьдрах тав тух ба худалдааны төвлөрлийг нэгтгэсэн холимог төсөл.

Ховд Их Дэлгүүр
30,000 м² · 3 Давхар

Ховд Их Дэлгүүр Төсөл

Баруун бүсийн хамгийн том их дэлгүүр

Урт нь 300 метр, өргөн нь 30 метр буюу нийт 30,000 м² бүхий гранд бүтээн байгуулалт. Супермаркет, брэнд дэлгүүрүүд, энтертайнмент ресторан, хүүхдийн төв, урсдаг болон цахилгаан шаттай худалдааны гол зангилаа төв.

Хотгор Гоулд ХХК Инженер техникийн хамт олон
ХОТГОР ГОУЛД · БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТАЛБАЙ

Инженер техникийн мэргэжлийн хамт олон

Ховд хот · 2026 он

SOCIO-ECONOMIC IMPACT

Орон Нутагт Бүтээж Буй Бодит Үнэ Цэн

Хотгор Гоулд ХХК нь төсөл бүрээрээ дамжуулан Ховд аймаг болон баруун бүсийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд урт хугацааны бодит үнэ цэнийг цогцлооно.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ

1000+ Түр болон Байнгын Ажлын Байр

Төслүүдийн хүрээнд давхардсан тоогоор 1000 гаруй ажлын байр бий болгож, орон нутгийн иргэд, залуусын хөдөлмөр эрхлэлтийг бодитоор дэмжин ажиллаж байна.

ХАМТЫН АЖИЛЛАГАА

Нийлүүлэлт & Түншлэл

Барилгын материал үйлдвэрлэгчид, туслан гүйцэтгэгч орон нутгийн болон гадаадын аж ахуйн нэгжүүдтэй нягт хамтран ажиллаж, эдийн засгийн эргэлтийг орон нутагт төвлөрүүлхийг зорин ажилладаг.

БҮС НУТГИЙН ХӨГЖИЛ

Хот Байгуулалтын Шинэ Жишиг

Ховд хотын анхны 10 давхар орон сууц, Үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтаар бүс нутгийн өнгө төрх, чанарын жишгийг шинэ шатанд гаргав.